Багш Д.Сэрдарам: Төсөвтөө тааруулаад засаж янзлаад дуусаагүй байхад нь ШУТИС-ийн дотуур байрны талаар мэдээлэл оржээ

2024 оны 8 сарын 26

Arslan.mn

Цахим сүлжээнд өчигдөр /2024.08.25/ ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байрны өрөөний обойг нь урсан, үүдний хувцасны шүүгээ нь эвдэрсэн видео нийтлэгдсэн.

Тэгвэл энэ талаар  ШУТИС-ийн багш, дэд профессор Д.Сэрдарам өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр сошиалд сэвэгдсэн асуудалд олон нийтэд олон зүйл ойлгуулсан байх. ШУТИС улсын хамааралтай боловч татаас авдаггүй. Манай ШУТИС-ийн оюутны 1-р дотуур байрны 75 өрөөг нэгдүгээр давхраас эхлээд 20 гаруй өрөө, нийтийн гал тогооны өрөө, хоолны плитка, нийтийн ариун цэврийн өрөө, шат, хаалгыг батлагдсан төсөвтөө тааруулаад засч янзлаад ажиллаж дуусаагүй байхад нь тэр мэдээлэл оржээ.

Оюутны байрыг ОУ-ын жишигт нийцүүлэн засч сайжруулах төслийг ШУТИС төсөвтөө тааруулан хичээн ажиллаж байгаа. Ковидын жилүүдэд төсвийн хэмнэлтийн хууль хэрэгжсэн. Одоо ч хэмнэлтийн бодлого хэрэгжсээр одоогийн байдлаар нэг жилийн төлбөр 835,000 төгрөг байгаа нь зах зээлийн хамгийн хямд үнэ юм. Урсгал зардал төсвөөс даваад эд хогшил элэгдэл ихтэй, байр хүрэлцэхгүй болоод засч амжаагүй өрөөнд оюутнууд авсан тохиолдол байдаг.

Манай оюутнууд 1 жил амьдрах байрандаа өөрсдөө засвар хийгээд цэвэр үзэмжтэй, сайхан амьдарч байгаа жишээ маш их бий! Үнэн Худлыг гүйцэхгүй, муу үг модон улаатай учир ингэж хурдтай сэвэгдсэн ч ШУТИС-ийн захиргаа, багш, ажилтнуудад сайн сургамж болсон энэ мэдээлэлд дүгнэлт хийж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658473
1 эможи

Зочин
2024-08-28 11:39
Засаж янзллаж байхаар наад дотуур байраа хотоос зайдуу нүүлгэж гаргаа түгжрэлд саад болоод байна
Gary
2024-08-28 09:46
Za arai aria.Ene zugeer neg daranguilaltai neg hun iu nuluund baidag uls uu
Ganas
2024-08-28 09:42
Nemer
Зочин
2024-08-27 09:34
Голцуу л намын суга болсон юмнууд удирдлага дээр нь очсон бгаа. Ажлын зохион байгуулалт, сэтгэл алга даа. Иймэрхүү байдлаар хандаад бүр сурчихсан
Багш байв
2024-08-27 05:25
Голоод байгаа бол түрээсийн байр хотоор дүүрэн байгаа. Өөрсдөө засаад сууж л, сурч л байлаа.
Irsen togsogch
2024-08-27 01:14
30-sad jiliin omno togsson hyn bna, dotuur bair nd yu ch oorchlogdoogyi bna, ene olon jild setgelgyi udirdlaguud ajillaj huvidaa yu hulgailj boloh iig l bodno uu gehees estoi tyi ch hiigeegyi bna. Haraad oi gutav. Odoogoor bi oor orond amidarch bgaad harahad arai l dendyy bna shyy… udirdlaguudiig huud ni oorchilj shineer ajillaj chadah setgel zyrhtei hyniig tavi!!!!!!! Omnoh udirdlaguudiin yed ouytnii bairnii Zasvar yilchilgeend zartsuulsan tosov-d audit oruulj nohon tolyylj hariutslaga tootsoh heregtei….. dendyy haragdaj bnaaaa!!!! Ene setgelgyi udirdlaguudad uur hyrchlee….,??????!!!!!
Зочин
2024-08-27 00:21
Төрийн өмчийн их сургуулиуд улсаас 1 ч төгрөгийн санхүүжилт авдаггүй шүү
Зочин
2024-08-27 00:20
Төрийн ө
Энгийн багш
2024-08-26 22:51
Энэ багшийг шүүмжлэхээс өмнө Захирал удирдлага гол мөнгө шийддэг Хөлдүү хүйтэн хувиа хичээгч хүмүүсийг ажлаа өгөх шаардлага тавиасай. Энгийн багш их мөнгө зарах ч мэдэлгүй байдаг шүү.
Иргэн
2024-08-26 21:23
ШУТИС-ийн захирал,дарга нар гэж ямарч ажилгүй,сэтгэлгүй,арчаагүй хүмүүс байдаг байна.
Зочин
2024-08-26 20:53
ШУТИС, МУИС зэрэг терийн сургуулиуд, улсын менге, гадаадын тесел олон тэрбумаар авч байж, беен хоцрогдол, Оюутны байрыг нь хараарай! Хотын тевийг гутааж байгаа!!! Цэгцлэх цаг нь болсон!!!!
Зочин
2024-08-26 20:42
Тэрийгээ аль эрт засахгүй ацаа хийж байсан юм
Зочин
2024-08-26 17:53
hamgiin hymd ch geh shig mubisiin dotuur bair 655k bgaad bolood l bn shdee
Зочин
2024-08-26 17:24
Zassan bairaa neg uzuulchiheech teguul zawaan seteglgui hogyn ajil hiideggui garuudig zailuulaachee . Arail dendu bishuu 20 jiliin omno iim bsn yag heweeree . Ingej ajil hiideg boljiinuu hogyn nowsh
зочин
2024-08-26 15:17
8 сарын 25 нд дуусаагүй засвар хэзээ дуусаж оюутан ОУ ын жишигээ больчихое монголдоо тохирсон цэвэр тухтай өрөөнд хэзээ орох уу эргэлзээтэй .......
Зочин
2024-08-26 14:07
Ухаанд нь ухна ишиг үхсэн. МАН гар хөл ажлаа өг
keyboard_arrow_up