ШУУРХАЙ: Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг энэ сарын 30 хүртэл сунгалаа
2024 оны 8 сарын 26
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэлийг энэ сарын 30 хүртэл сунгалаа.
Элсэлтийн бүртгэлийг энэ сарын 12-оос Е-монголиа системээр зохион байгуулж эхэлсэн юм.
Энэ жил зургаан нас хүрч байгаа буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэл төрсөн хүүхдийг бүртгэж буй. Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658468
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс