Олон улсын англи хэлний олимпиадаас манай сурагчид 7 алт, 5 хүрэл медаль хүртжээ

2024 оны 8 сарын 24

Arslan.mn
 

Owlypia Global Around " англи хэлний олимпиад 08 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд Лондон хотноо зохион байгуулагдлаа.

Нийт 15 орны 50 гаруй баг, 200 орчим сурагчид оролцсоноос Монгол Улсаас Шинэ Эхлэл сургуулийн 3 багийн нийт 9 сурагч тэмцээний таван төрлөөс нийт 7 алт, 5 хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ.

Багийн төрөлд 25 баг оролцсоноос манай 3 баг амжилттай оролцож сурагч Б. Туяамаа ахлагч, Б.Оюунтүлхүүр, Б.Пүрэвбат нарын бүрэлдэхүүнтэй

  • “Young Leaders of Mongolia” баг Алтан Медаль,
  • Шилдэгийн Шилдэг баг /Pen Down Challenge, Speech - Craft Challenge, Team Spirit Challenge/ “Proficient Writers Team” багаар шалгарлаа.
  • Ганцаарчилсан төрөлд Б.Туяамаа, Б.Пүрэвбат, У.Намуун, Н.Оюунтүлхүүр нар Алтан медаль,
  • Ү.Бат-Амгалан, Д.Хангэрэл, х.Пунсалдулам, Б.Хас-Эрдэм, О.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртсэн бол 
  • шилдэгийн шилдэг хүүхдээр Б.Туяамаа 1 дүгээр байр, Б.Пүрэвбат 3 дугаар байр эзлэв.

Мөн Ү.Бат-Амгалан, Б.Хас-Эрдэм нар “Cultural Ambassador Certificates”, Д.Хангэрэл “Innovative Thinker Certificates”, Б.Туяамаа “Proficient Wise Owl award Certificates”  хүртсэн өндөр амжилт гаргалаа.

Arslan.mn
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658442
1 эможи

keyboard_arrow_up