Цэцэрлэгийн насны хүүхдүүд ямар шинжилгээнд хамрагдсан байх ёстой вэ?

2024 оны 8 сарын 15

Arslan.mn

Хүүхдийн цэцэрлэг эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх шинжилгээнд хүүхдүүдээ хамруулах нь  чухал бөгөөд цэцэрлэгийн насны хүүхдүүд ямар шинжилгээнд хамрагдсан байх ёстойг Боловсролын Ерөнхий газраас танилцууллаа.

Тэгвэл цэцэрлэгийн насны хүүхдүүд ямар шинжилгээнд хамрагдсан байх ёстой вэ. Үүнд:

  • Цагаан хорхой буюу шимэгч хорхойн өндөг илрүүлэх шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ

Шинжилгээг хаана өгч болох вэ

  • Дүүрэг, өрхийн эмнэлэг
  • ЭМЯ-ны тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн эмнэлэг, лаборатори
  • Цэцэрлэг эхлэхээс 7 хоногийн дотор шинжилгээгээ өгсөн байхад анхаараарай.

Мөн Монгол улсад Улаанбурхан өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу хэрэв Таны хүүхэд улаан бурханы вакцинд хамрагдаагүй бол өрхийн эмнэлэгтээ хандахыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658240
1 эможи

keyboard_arrow_up