Хиймэл оюун ухааны олон улсын олимпиадад манай сурагчид мөнгөн медаль хүртжээ

2024 оны 8 сарын 15

Arslan.mn

Энэ сарын 9-14-нд Болгарын Бургас хотод хиймэл оюун ухааны олимпиад анх удаа болжээ.

Энэ олимпиадад манай улсын дунд сургуулийн сурагчид хоёр үе шаттайгаар багаар өрсөлдөн, II байр эзэлсэн байна. Багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээлэл технологи, электроникийн багш З.Цолмон ажиллажээ. Багийн гишүүд:

    Э.Тэнүүн, Математикийн улсын олимпиадын хүрэл медальт
    Ч.Ирмүүн, Мэдээлэл зүйн улсын олимпиадын мөнгөн медальт
     Н.Батсүх, Мэдээлэл зүйн улсын олимпиадын хүрэл медальт
     Т.Энгүүн

Багийн гишүүдийг сонгон шалгаруулах, бэлтгэх, олон улсын олимпиадад оролцоход УИХ-ын гишүүн Ч.Анар,УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал, AILAB компаний захирал М.Золжаргал, MIRAI TECHNOLOGIES компанийн захирал О.Тэмүүлэн, "ГҮҮД ТИ СИ" ХХК ажиллажээ.

Энэ олимпиадыг ахлах ангийн хүүхдүүдийн дунд хиймэл оюуны хязгааргүй боломжийг нээх, дараагийн үеийг бэлдэх зорилгоор зохион байгуулжээ. Сурагчид загвар платформд бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвараараа өрсөлдсөн байна. Мөн онолын болон практик мэдлэг шалгасан дасгалууд ажилласан байна.      

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658230
1 эможи

keyboard_arrow_up