Энэ хичээлийн жилд зарим сурагч ЦАХИМААР суралцана
Боловсрол, шинжлэх ухааны шинэ сайд 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Нийслэл болон аймаг, сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн /ЕБС/ хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдсэн байна.
Тухайлбал, энэ хичээлийн жил сурагчид гурван улирлаар хичээллэх аж.
Тодруулбал, нийслэлийн сурагчдын
- нэгдүгээр улирлын амралтыг 12-р сард,
- хоёрдугаар улирлын амралтыг 4-р сард,
- гуравдугаар улирлын амралтыг 6-р сард товлосон байна.
Түүнчлэн энэ хичээлийн жилийн төлөвлөлтийн нэг онцлог нь бие даалтыг оруулж ирсэн явдал болно. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах боломжтой аж.
Харин бие даалтын долоо хоног нь аравдугаар сард болж, хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна.
Мөн хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлэхээр болжээ.