П.Наранбаяр : ЭЕШ-ын босго оноог өндөр болгоно. Хүн бүр оюутан болдог энэ системийг эргэж харах цаг нь болсон
Боловсролын сайд П.Наранбаяр ЭЕШ-ын босго оноог өндөр болгоно гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр " Бид өндөр босго оноог давж чадсан чадалтай оюутнуудыг элсүүлэн авч байж дээд боловсрол босож ирнэ. Тиймээс ахлах сургуулийг мэргэжлийн эрх олгодог болгож төрөлжүүлнэ. Харин дээшээ явахыг хүсэж байгаа хүүхдүүдэд ЭЕШ-ын онооны босгыг өндөр болгож тавих хэрэгтэй.
ЭЕШ-ын босго оноог өндөр болгоно. Доогуур оноотой хүн бүр оюутан болдог энэ системийг эргэж харах цаг нь болсон.
Их, дээд сургуулийн сургалтын 20 орчим хувийг Англи хэлээр шууд лекц уншдаг системийг нэвтрүүлэхэд яригдаж байна. Ингэснээр их, дээд сургуулиуд олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ гэж харж байна. Энэ бүх шинэчлэлүүд зэрэгцэж явна" гэв.