БШУЯ: Бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллыг өдөрт 20 минутаас ХЭТРҮҮЛЭХГҮЙ

2024 оны 8 сарын 12

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /08.12/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Боловсролын ерөнхий хуулийн дагуу үндэсний хөтөлбөрийг 10 жил тутамд өөрчилнө гэж заасан байдаг. Ингэх нь аргагүй юм. 2014 онд цөм хөтөлбөрийг баталж байхад хиймэл оюун ухааны талаар дурдаагүй. Гэтэл энэ нь бидний өнөөгийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болчихлоо. Үүнтэй холбоотойгоор сурах бичиг өөрчлөгддөг. СӨБ, бага сургуулийн боловсролын үндэсний хөтөлбөр, сурах бичгийн эх зохиох бэлтгэх, дасгал ажлын агуулга боловсруулах 254 хүнтэй ажлын хэсэг ажлаа эхлүүлж байна.

Бага ангид уншиж сургах хэрэгтэй. Уншина гэдэг нь минутад олон үг уншихыг хэлэхгүй. Уншсан зүйлээ хүүхэд ойлгоод тэр дотроо ороод ойлгоод тэрийгээ илэрхийлж чаддаг байхыг хэлнэ.

PISA шалгалтаар Монгол улсын боловсролд сурагчид унших чадвар сул байгааг харуулсан. Тиймээс унших чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, сурах бичиг боловсруулна. Дээр үед унших бичиг гэж хичээл байсныг сэргээнэ. Ингэхдээ хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлсөн, задалсан, утга зохиолын ертөнцөд аваачих унших бичиг болно.

Мөн сурах бичиг ухаалан төхөөрөмжтэй шууд харьцдаг буюу интерактив болох боломжтой. Түүнээс гадна хичээнгүй бичигт анхаарах цаг ирсэн ба хүүхдэд алдаа гаргах эрхийг нь олгох замаар балын харандаагаар бичүүлэх талаар судалж байна.

Ингэх юм бол даалгаврын цаг 20 минутаас хэтрэхгүй, хичээнгүй бичиг заах цагийг хорогдуулж илүү бүтээлч хичээлд цаг гаргах боломж бүрдэнэ.

Ер нь өнөө цагт хүүхэд бүгд л ухаалаг төхөөрөмжтэй харьцаж, IT-ийн ололт, хөгжил бидний өдөр тутмын амьдралд нэвтэрчихсэн үед тэд заавал  хичээнгүй бичих гэж хэт олон цаг зарцуулах нь хэр ач холбогдолтой талаар бид ярилцаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658164
0 эможи

Зочин
2024-08-14 12:56
neg yum dutu bn geed ter taliig barisan surax bichig gej yaj bj bolxov de surax bichig chin tsogts bx yostoi shde yer ene uls toriin durakuud xetsuu bnaa uls toroor orj ireed olno ajil uimuuleed Bolovsroliin saidad bolovsroliin udridlagiin bolovsrol undur xun tavia xetsuu bna ingeed eldev yanz bolgood zuv ajillaj medexgui uls gargaad yun buteelch bolgono geed bgaan buteelch chin gantsxan xund bx yostoi chadvar EBS bolovsrol bol suuri medlegiig olgoj ezemshuuldeg bitgii bolovsroliin ajil buru xiigeeree yer bol yarij xelj bgaa chin buru yum ix bgaad bn shuu
keyboard_arrow_up