“2025-2026 оны хичээлийн шинэ жилээс эхлэн “Поло“ футболк бүхий дүрэмт хувцастай болно“
2024 оны 8 сарын 12
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /08.12/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр "Поло загварын футболк бүхий дүрэмт хувцастай болно. Гэхдээ энэ нь 2025-2026 оны хичээлийн шинэ жилээс хэрэгжинэ. Поло футболкын судалгааг хийж байгаа ба бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ. Стандартад өөрчлөлт оруулж, сонголтыг бий болгоно. Гэхдээ өмнөх дүрэмт хувцсаа өмсөж болно, заавал поло өмсөх ёстой гэсэн үг биш." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
658158
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс