Цэцэрлэгийн бүртгэлийг өнөөдрөөс “E MONGOLIA” системээр авна
2024 оны 8 сарын 01
2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 292,359 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах бол үүнээс 142,150 хүүхэд нь нийслэлд хамрагдахаар байна.
Нийслэлийн СӨБ-ын байгууллагад хамрагдах хүүхдийг насаар нь харуулбал:
2 настай-30894
3 настай-35055
4 настай-37204
5 настай-38997 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
- Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2024 оны 08 дугаар сарын 12-оос өмнө баталгаажуулсан байх
Хэрвээ E-Mongolia-р дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол өөрт ойрхон цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын багт 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?








1

657996
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс