Б.Дамдиндорж : АШУҮИС нь Японы Ойта их сургуультай докторын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
АШУҮИС, Япон улсын Ойта их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Докторын Хосолсон Хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурах ёслол өнөөдөр буюу 2024 оны наймдугаар сарын 01-ний өдөр боллоо.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд АШУҮИС-ийн ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж болон албаны удирдлагууд, Японы талаас Ойта их сургуулийн ерөнхийлөгч доктор, профессор Сэйго Китано, Ойта их сургуулийн дэд захирал, доктор, профессор Ёшиёо Ямаока, Кейо их сургуулийн доктор, профессор Наохиса Яхаги нар оролцлоо.
Энэхүү Докторын Хосолсон Хөтөлбөр (DDP - double degree program) нь жил бүр 5 хүртэлх докторантыг элсүүлж, АШУҮИС, Ойта их сургуулиудад суралцан, хоёр их сургуулийн хос дипломтай төгсгөх давуу талтай, анагаах ухааны чиглэлээр хэрэгжих докторын хосолсон, анхны хөтөлбөр болж байгаагаараа онцлог юм.