Э.Хүслэн шатрын өсвөрийн Азийн АШТ-ээс МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

2024 оны 6 сарын 12

Arslan.mn

Шатрын өсвөрийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) энэ сарын 9-нөөс 21-нийг дуустал Казахстаны Алматы хотод болж байна. Нийт 33 улсын 632 тамирчин (эрэгтэй 353, эмэгтэй 259) зургаан насны ангилалд өрсөлдөж буй юм.

Тус тэмцээнд манай улсаас 28 өсвөрийн шатарчин ухаанаа уралдуулж байна. 

Тэмцээн өчигдөр түргэвчилсэн буюу рапид төрлөөр эхэлж эмэгтэй мастер Эрдэнэбаярын Хүслэн эх орондоо эхний медалийг авчирлаа. Тэрбээр 15-16 насны охидын ангилалд мөнгөн медаль хүртжээ.

Түүний насны ангилалд Ираны Махса Алави 7 оноогоор түрүүлсэн бол Э.Хүслэн 6 оноо авсан юм. Охидын 16 насны ангилалд 42 тамирчин ур чадвараа сорьсон аж.

Манай бусад тамирчны хувьд 10 хүртэлх насны ангилалд И.Цэлмүүн 5 оноогоор есдүгээрт, найм хүртэлх насны ангилалд Ц.Гэрэлт-Оюу 5 оноогоор дөрөвдүгээр байрт бичигджээ. 

Тэмцээн өнөөдөр стандарт төрлөөр үргэлжилнэ.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657467
0 эможи

keyboard_arrow_up