АШУҮИС : Жичигийн анагаах ухааны их сургуультай ГЕН-ҮҮДЭЛ ЭС дээр хамтран ажиллана

2024 оны 6 сарын 10

Arslan.mn

ЖИЧИГИЙН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН ГЕН-ҮҮДЭЛ ЭС, ЭПИЛЕПСИЙН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО

Япон улсын Жичигийн Анагаах Ухааны их сургуулийн ерөнхийлөгч, профессор Нагай Риозо, дэд ерөнхийлөгч, профессор Оцүки Мамитори, Их сургуулийн эмнэлгийн захирал, профессор Кенсүкэ Кавай, гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал, профессор Нишино Хироши, гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, профессор Оно Нобүхико, Нөхөн сэргээх анагаах ухааны төвийн захирал, профессор Ханазоно Ютака, зэрэг удирдлагуудтай Ректор Б.Дамдиндорж, АШУҮИС-ийн төлөөлөгчид албан уулзалт хийлээ.

Уулзалтаар оюутан солилцооны хөтөлбөрийг эрчимжүүлэх, багш, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаачдын богино, давтан сургалтыг хэрэгжүүлэх, Гемофилийн ген, үүдэл эсийн эмчилгээ, тархи судлал, эпилепсийн мэс заслын эмчилгээний төслүүдийг эрчимжүүлэхээр тохирч, туршилтын амьтны төв байгуулах талаар санал солилцов.

Энэ үеэр АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж өөрийн багш профессор Тошихико Ядад хүндэтгэл үзүүлж Жичигийн Анагаах Ухааны Их Сургуулийн Вирус судлалын тэнхимийн профессор Хироаки Окамотод АШУҮИС-ийн “Хүндэт профессор” цол олгон диплом гардуулав.

АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж, проректор Г.Батбаатар, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Журамт, Био-Анагаахын хүрээлэнгийн Судалгаа боловсруулалтын төвийн эрхлэгч Б.Хонгорзул, профессор Ц.Одгэрэл, Г.Эрдэнэтуяа нар Жичигийн Анагаах Ухааны их сургуульд суралцаж буй докторант, постдокторуудтай уулзаж захиас, даалгавар өглөө.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657439
0 эможи

keyboard_arrow_up