Х.Налжирмаа, О.Энхгэрэл нар Азийн аваргын даамын тэмцээнээс АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024 оны 4 сарын 25

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 10-наас 20-ны өдрүүдийн хооронд Узбекстан Улсын Ташкент хотноо даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн байна. Уг тэмцээнд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цоморлиг” цэцэрлэгийн сурагч Х.Налжирмаа, “Хөх сувд” цэцэрлэгийн сурагч О.Энхгэрэл нар амжилттай оролцжээ.

Тодруулбал, Х.Налжирмаа цом, нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол О.Энхгэрэл нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.

Тэд 100 буудалт, 64 буудалт болон Турк даамын төрлүүдэд ийнхүү эх орноо төлөөлөн амжилттай оролцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656598
2 эможи

keyboard_arrow_up