12 дугаар сургуулийн шинэ барилга 3 жилийн дараа ашиглалтад орлоо

2024 оны 4 сарын 23

Arslan.mn

Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн шинэ барилга өнөөдөр ашиглалтад орлоо. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийг барилгыг буулгаж шинээр 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар 2021 оны Улсын төсөвт анх тусгагдаж, барилга угсралтын ажлыг эхлүүлж байжээ. 

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 234 дүгээр тогтоолыг батлагдаж, энэ хүрээнд ажлын хэсэг 2023 оны 4 дүгээр сард 3 ээлжид шилжих эрсдэлтэй нийслэлийн ерөнхий боловсролын 47 сургууль нэг бүр дээр ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан байна. 

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ажлын хэсэг Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт зохицуулалт хийх Засгийн газраас 290 дүгээр тогтоолыг батлуулж, шаардлагатай санхүүжилтийг тухай бүр гүйцэтгэлээр олгож, магадлалаар хянагдаж, Үндэсний аудитын газраар дүгнэлт гарсан нэмэлт санхүүжилтийг 2024 оны нийслэлийн төсөвт тусгаснаар “Морин сувд констракшн” ХХК барилга угсралтын ажлыг хугацаанаас нь өмнө бүрэн гүйцэтгэж, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын комисс ажиллаж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан.

Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 18, 38 дугаар хороо, 5 шар орчмын хамран сурах тойргийн хүүхдүүд орчин үеийн стандарт хангасан эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдээд байна. 12 дугаар сургууль 82 бүлэг 3,180 хүүхэд суралцдаг бөгөөд шинээр ашиглалтад орсон 960 хүүхдийн сургуульд 65 бүлгийн 3-12 дугаар ангийн 1,972 сурагч суралцахаар бүрэн тохижуулаад байна.

Ажлын хэсэг 2023-2024 оны хичээлийн жилд Засгийн газрын 290 дүгээр тогтоолын дагуу нэн шаардлагатай, 3 ээлжид шилжих эрсдэлтэй сургуулиудын барилгын ажлыг гүйцэтгэлээр шахаж, санхүүжилт олгох асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэснээр нийт 14 барилга байгууламжийг ашиглалтад оруулж, 6,976 суудлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүчин чадлыг нэмэгдүүллээ.

Сургалтын зориулалтаар ашиглах боломжтой 27 барилга байгууламжид мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, 17,145 сурагч хичээллэж байна. Ерөнхий боловсролын 12 сургуульд нэмэлт засвар тохижилт хийж, анги танхимыг нэмэгдүүлснээр 6,936 сурагч ая тухтай орчинд хичээллэж, 3 ээлжид хичээллэх эрсдэлээс гараад байна. Мөн хамран сургах тойрог тогтоох аргачлалыг шинэчилж, хамран сургах тойрогт уян хатан зохицуулалт хийх замаар асуудлыг шийдвэрлэж ажилласан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656536
0 эможи

keyboard_arrow_up