Ж.Соронзон дахин ДАВЖ ЗААЛДАНА

2024 оны 4 сарын 23

Arslan.mn

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг Улсын Дээд Шүүх (УДШ) хэлэлцлээ. 

Тодруулбал УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол шинжлэх ухааны сайдад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хэлэлцлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны хоёрдугаар сарын 6-нд Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг.

Улмаар УДШ нэхэмжлэгчдийн гаргасан гомдлын дагуу хэргийг хэлэлцэж, "давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэсэн үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов.

Ингэснээр хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656505
0 эможи

ЗОЧИН
2024-04-23 09:50
ЭНЭ ХҮН УГНА ХИЙДГЭЭ ХИЙГЭЭД, АВГАА ХЭД ДАХИН АВЧИХСАН Ш ДЭЭ. ОДОО ЯАГААД ЗААВАЛ ТЭНД БУЦАЖ ОЧИХ ГЭЭД УЛАЙРААД БДАГ ЮМ БОЛОО. АВСАН НЬ ДУТУУ БНА УУ. 2 БАЯЧУУЛ ГЭРТЭЭ ОРОНДОО ӨВӨӨРТӨӨ ОРООД ЖАРГААД БАЙЖ БАЙГААЧ ДЭЭ.
Зочин
2024-04-23 08:52
Тэтгэвэртээ гараач хүүр минь!
Зочин
2024-04-23 08:52
Оросын тагнуул,туршуул
keyboard_arrow_up