А.Дэлгэрцэцэг: Шинэчлэл гэхээр эхлээд лаборатори сургуулиудад хийдэг. Тэгэхээр миний хүүхдүүд хоцорчих гээд байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Монголын Багш нарын 8 дугаар их хурал" албан ёсоор Төрийн ордонд өнөөдөр эхэлж байна.
Тус их хуралд 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон 1200 багш Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол болон насан туршийн боловсрол, Мэргэжлийн болон техникийн боловсрол, Дээд боловсрол гэсэн 4 салбар хуралдаанд оролцох юм.
Энэ үеэр Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн ЕБС-ийн сургуулийн багш А.Дэлгэрцэцэг "Миний хүүхдүүд аймгийн төв, нийслэлийн хүүхдүүдтэй эн зэрэгцэж алхаасай гэж хүсдэг. Тиймээс би өөрийгөө хөгжүүлдэг.
Шинэчлэл гэхээр эхлээд лаборатори сургуулиудад хийдэг. Тэгэхээр миний хүүхдүүд хоцорчих гээд байна. Шинэчлэлээ хөдөө, хотгүй зэрэг хийж болохгүй юм уу?" саналыг хэлэв.