IELTS-д хамгийн өндөр оноо авсан сурагч Б.Хангай
Элит ОУДС-ийн 12 дугаар ангийн сурагч Баттулгын Хангайд Талархал гардуулсан байна.
IELTS буюу олон улсын Англи хэлний стандарт шалгалтад 2023 онд хамгийн өндөр оноо болох 9 оноо авсан бөгөөд энэ нь Монгол Улсын хамгийн залуу насандаа хамгийн дээд оноо авсан үзүүлэлт болсон юм.
Мөн SAT буюу Америкийн стандарт Математик, Англи хэлний шалгалтад 2023 оны 8 дугаар сарын 27-нд оролцож, 1600-гаас 1510 оноо авсан нь энэ онд шалгалт өгсөн дэлхийн нийт оролцогчдын топ 1%-д багтсан байна.
Америкийн топ сургууль болох Yale University-д болсон World Scholar's Cup Tournament of Champions тэмцээнд 2022 оны 11 дүгээр сарын 17-нд оролцож, нийт 50+ орноос ирсэн 1600+ оролцогчдоос Зохион Бичлэгийн тэмцээнд 4 дүгээр байр эзэлж, Топ-10 оролцогчийн цом хүртсэн.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улсын загвар хуралд 2023 оны 11 дүгээр сарын 26-нд оролцож, Эдийн засаг, Нийгмийн хорооны шилдэг төлөөлөгчөөр шалгарсан, мөн нийт хурлын Шилдэг төлөөлөгчөөр тодорчээ.









