Америк их сургуульд монгол хэл соёл судална
Пэннсилваниагийн их сургуулийн монгол хэлний хичээлийг энэ жил дөрвөн оюутан сонгожээ.
Хамгийн сонирхолтой нь канад, украйн, хятад, сингапур дөрвөн өөр үндэстэн оюутан, монгол багштайгаа нийлээд таван угсаа, нийлээд бүгд Америк их сургуульд монгол хэл соёл судлахаар болжээ.
Энэ талаар Соёл урлагийн их сургуулийн багш М.Саруул-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа "Огт монгол судлалгүй байсан энэ хүндтэй их сургуульд Монгол судлал үүтгээд явж буй Christopher Atwood багш, монгол хэл, бичиг зааж буй Ц.Наранцэцэг багш нарын үйл хэргийг чадах чинээгээрээ дэмжих ёстой юм. Үүний тул бичил Цагаан сард нь оролцож, соёлын хичээлийг нь заалцаж өглөө.
Мэндчилгээнээс эхлээд шагай тоглохыг хүртэл юм бүхнийг сонирхон, зүйл бүрийг асуун лавлаж байна, ирээдүйд Монгол судлаачид болно" хэмээжээ.