2026 оноос ЭЕШ өгөхдөө олон улсын англи хэлний шалгалтыг сонгон өгөх боломжтой болно

2024 оны 2 сарын 19

Arslan.mn

Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр БҮТ-ийн захирал Л.Ганбат, 2026 оноос ЭЕШ-ын журамд өөрчлөлт орно. Төгсөгчдөд бэлдэх хугацаа өгөх үүднээс хоёр жилийн өмнө албан ёсоор мэдэгдэж байгаа. Орох өөрчлөлтийн талаар товчхон дурьдвал, суралцах чадварын шалгалт, судлагдахууны хоёр түвшинт шалгалт, ур чадварын шалгалт, олон улсын англи хэлний шалгалтыг сонгон өгөх боломжийг бүрдүүлж өгнө" гэлээ.

Суралцах чадварын шалгалтыг шалгуулагч бүр заавал өгөх бөгөөд одоогийн Монгол хэл, бичгийн шалгалттай адилхан босго оноогоо даваагүй тохиолдолд дотоодын их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654819
1 эможи

keyboard_arrow_up