21 дүгээр зуунд гаднаа 00-той, анги танхимаа ил зуухаар галлаж халаадаг сургууль байсаар...

2024 оны 1 сарын 31

Arslan.mn

Хүний эрхийн Үндэсний комиссоос хөдөө орон нутагт ажиллаж байна.

Тэд Хөвсгөл аймагт ажилласан бөгөөд зарим сумдын ЕБС-ийн нөхцөл байдалтай танилцлаа.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ЕБС-д 521 хүүхэд хоёр ээлжээр суралцдаг.

Усанд орох, бие засах газар нь гадаа байрладаг тул эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Сургууль, сургуулийн дотуур байр, халуун усны газрын цахилгааны монтаж аюулгүйн норм стандарт зөрчсөн, цонх, хаалга цантсан, хана туурга мөөгөнцөртсөн, сургалтын өрөөнүүдийг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын ширээ, сандал хуучирч эвдэрч, гэмтсэн, гэрэлтүүлэг хангалтгүй, үдийн хоолны норм стандартад хүрдэггүй зэргээр сурагчдын сурч, боловсрох эрх ноцтой зөрчигдөж байна.

Тус суманд 2024-2026 онд 320 хүүхдийн шинэ сургууль барихаар улсаас төлөвлөж, эхний санхүүжилт болох 2.8 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт суутгасныг Комисс сайшааж байна. Гэвч сургуулийн барилга, байгууламж барих ажил 3 жил дамнаж үргэлжлэх нь сурагчдын сурч, боловсрох эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөхийг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Мөн 2024 хүн амтай сумын хэмжээнд согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй 11 дэлгүүр үйл ажиллагаа явуулж буй нь ахуйн хүрээнд архидан согтуурах, гэмт хэрэг үйлдэгдэх, согтууруулах ундааны хэрэглээний хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлдөг байж болзошгүйг Комисс урьдчилсан байдлаар дүгнэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
654412
1 эможи

Дөл
2024-01-31 15:50
Аймгийн дарга нь ямар лойчихсон нөхөр вэ Сургуулиа өөд нь татаач
keyboard_arrow_up