АНУ-д тэтгэлгээр суралцуулах Фулбрайтын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2024 оны 1 сарын 29

Arslan.mn

Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Төрийн департамент, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан 2025-2026 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч эхэллээ.

Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4,000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жилд 25 хүртэлх тооны оюутан хамруулж байна.

Хамтарсан хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор нэвтэрч авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654343
0 эможи

keyboard_arrow_up