ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл Даваа гарагт эхэлнэ
2024 оны 1 сарын 26
Улсын хэмжээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхэлсэн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөр дуусгавар болж байна.
БШУЯ-наас сурагчдын хичээл эхлэх хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй.
Бүх ангийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 29-ний буюу ирэх долоо хоногийн Даваа гарагт эхэлнэ. Харин гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс долоо хоног үргэлжлэх хуваарьтай байна.
Хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсролын Ерөнхий Газраас/БЕГ/ сургуулийн удирдлагуудад сургууль орчмын аюулгүй байдалд анхаарахыг зөвлөжээ. Тодруулбал
- Сургууль орчмын цас мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох
- Хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийх
- Биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх
- Ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгох
- Ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх
- Замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах
- "School police" хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сурагчдаа хүлээж авах бэлтгэлээ хангах нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1


2

654314
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс