Цэцэрлэгийн багшдаа зодуулсан 2 настай охин зөөлөн эдийн гэмтэл авч, тархи нь доргижээ
Зайсанд байрлалтай "Жогжоохой" цэцэрлэгийн багш хоёр настай сурагчаа зодож, гэмтэл учруулжээ.
Энэ талаар тухайн хүүхдийн ар гэрээс дараах мэдээллийг цацлаа. Тэд, "Хоёр настай бяцхан охиныг хоёр гар, гуяыг нь хөхөртөл нь зодож байгаа бичлэг нь устгагдсан ба зүгээр л өөр нэг өдрийн байгаа бичлэгийг нь сонгоод үзэхэд л үндсэн багш, туслах багш ялгаагүй хүүхдийг зодож, түлхэж, базаж, уйлах үед нь ам руу нь хуруугаа хийж дарж яргалсан аймшигтай шорон шиг газар бол Зайсанд байрлалтай "General Town"-ий Жогжоохой цэцэрлэг. Хүүхдийг аймхай цочимхой, айдастай, цэцэрлэгтээ л явахгүй гэж царай алдаж гуйдаг болтол нь яргалдаг газар.
Зөөлөн эдийн олон гэмтэлтэй, тархины доргилттой гэж байна. Та нар үр хүүхэдгүй юм уу? Удирдлага нь чөлөө аваад тогооч нь орлодог газар. Энэ багш 30 жил улсын цэцэрлэгт багшилж байсан гэхээр 30 жил бусдын нялх үрийг яргалж байсан гэсэн үг үү? Энэнээс ч илүү их бичлэг баримт байна. Та нар хүн мөн үү?" гэжээ.