Б.Гүен төгөлдөр хуурын олон улсын тэмцээнээс гранпри шагнал хүртлээ
2023 оны 11 сарын 29
Чех улсад 56 дахь удаагаа зохион байгуулагдсан “Virtuosi per musica di pianoforte” төгөлдөр хуурын олон улсын уралдаанд Монгол Улсын Консерваторын сурагчид амжилттай оролцлоо.
Тодруулбал, Монгол Улсаа төлөөлөн долоон сурагч, гурван багшийн хамт /Т.Нямсүрэн, Н.Ганчимэг, Г.Оюун-Эрдэнэ/ оролцжээ.
Тэгвэл энэхүү тэмцээнээс Монгол Улсын Консерваторийн сурагч Б.Гүен гранпри шагнал хүртлээ.
Түүний хувьд дөрөвдүгээр ангийн сурагч бөгөөд уралдааны нэгдүгээр ангилалд нэгдүгээр байр эзэлж, Усти над Лабем хотын захирагчийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Энэхүү тэмцээнд 13 орны төгөлдөр хуурчид ур чадвараа сорьсон бөгөөд нийт дөрвөн ангилалтай уг уралдааны гранпри шагналыг Монголоос анх удаа ийнхүү хүртсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653047
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс