Д.Амарсайхан шатар сонирхогчдын дэлхийн хошой аварга боллоо
							 2023 оны 11 сарын 10						
						
					
Оман улсын Мускат хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-10-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас 19 шатарчин 2300, 2000, 1700 хүртэлх гэсэн гурван чансааны ангилалд өрсөлдлөө.
2000 хүртэлх ангилалд Д.Амарсайхан 8 өргөөс 8 хожсоноор тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн өмнө алтан медаль хүртэж, сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болсон бөгөөд тэрбээр 2019 оны тус тэмцээнээс анхны түрүүгээ авч байв.
Шатар сонирхогчдын ДАШТ-д түрүүлсэн Монголын тамирчид:
- 2011 онд GM С.Билгүүн
- 2011 онд WFM Б.Ану
- 2013 онд WFM Б.Янжинлхам
- 2014 онд FM Г.Мөнхбаяр
- 2016 онд FM Э.Хулан /2 төрөлд аварга/
- 2017 онд WIM Б.Баярмаа
- 2018 онд WIM Б.Баярмаа
- 2019 онд WFM Б.Халиун
- 2019 онд FM Б.Амарсайхан нар түрүүлжээ.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								652698
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр