Л.Энх-амгалан: 18-р сургуулийн 21 сурагч мансууруулах зүйл хэрэглэж хордсон, удахгүй ЗАРЛАНА
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн.
Тодруулбал, есдүгээр сарын 21-ний өдөр 21 сурагч бөөлжиж, хордлогын шинж тэмдэг илэрсэн. Мөн аравдугаар сарын 12-ны өдөр ахин 15 хүүхэд тодорхой бус хордлогын шалтгаантай эмнэлгийн тусламж авсан юм.
Гэтэл сурагчдын хордсон шалтгаан мансууруулах төрлийн зүйлтэй холбоотой нь тогтоогджээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг өгөв.
Тэрбээр "Сурагчид түрээсийн байрнаас болж хордоогүй. Удахгүй хүчний байгууллага хүүхдүүдийн мансууралтай холбоотой байсныг зарлана. Сурагчдын дунд байгаа электрон тамхины асуудал, ямар нэгэн донтолт үүсгэх зүйлтэй холбоотой гэдэг урьдчилсан мэдээлэл ирсэн" гэлээ.