ИРГЭН: 6-р ангийн хүүхдүүд ядаргаанд орж, цагаан мах нь эргэж, үс нь туг тугаараа унаж байна

2023 оны 10 сарын 24

Arslan.mnЕрөнхий боловсролын сургуулийн сурагчдад хэт их даалгавар өгч, залхаадаг талаар нэгэн ээж цахим хуудаснаа хөнджээ. Тэрбээр " Шөнийн 23:30 минут болж байна. 6-р ангид орсон охин минь 13 цаг гэж яваад 19:00-т тараад, гэртээ ирдэг. Гэр сургуулийн хажууд тулдаа 19:00-т ирдэг. Холоос явдаг хүүхдүүд нь 20:00 цагт, зарим нь тэрнээс ч оройтож гэртээ харьж байгаа. Дөнгөж одоо 11-тэй хүүхдүүд шүү дээ. Орж ирэнгүүтээ гар нүүрээ угаачихаад хоолоо бараг ууж байгаа юм шиг хурдан идчихээд, хичээлээ бариад сууна.

Даалгавраа хийсээр байгаад шөнө 00:00 цаг өнгөрөөж унтаж байна. Өглөө босч үлдсэн даалгавараа хийнэ. Хэлнийхээ сургалтанд явна. Арай гэж нэг юм англи хэлний сургалтанд долоо хоногт 3 удаа явж байна. Сүүлдээ хичээлээ хийж амжихгүй сургалтандаа суулгахаа больдог ч юм уу гэж бодох...

Зарим багш нар арай л дэндүүлэх юм даа. Зөвхөн өөрөө ганцаараа хичээл заадаг аятай хэдэн хуудас хуудас бичих , бодох ,орчуулах юм өгөх юм. Бүх багш нар нь даалгавараар булна. Охины минь үс туг тугаараа унаж яг л хөхүүл ээж шиг үс угаах болгондоо багсайсан үс унадаг боллоо. Зарим хүүхэд ядаргаанд ороод, сууж хичээл хийсээр байгаад цагаан мах нь эргэсэн дуулдана лээ.

Ингэтэл хүүхдийг ядрааж залхааж сургана гэдэг байж боломгүй баймаар. Найз нөхөдтэйгөө тоглох цаг юу ч байхгүй.

Хэтэрхий их ачааллаар дардаг, тамалдаг, залхаадаг энэ хоцрогдсон тогтолцоогоо өөрчилж, боловсролоороо тэргүүлдэг улсын боловсролын тогтолцоог шууд хуулаач!" хэмээжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
3
angry an post
652117
23 эможи

Зочин
2023-10-27 10:14
Бүр үнэндээ залхаадаг. Худлаа тоонд сайн бол бусад хичээл амархан ойлгоно гэж ярьж тоон дээр өгсөн даалгаварыг 3 цаг хийдэн хэдэн хуудсаар нь бодлого өгдөг. Хүүхэд сургужлийг үзэн ядаж эхлэж байна
jargalmaa
2023-10-26 00:00
huuhded ingetel ni daalgawar ogoood bhda ydgiin be
Зочин
2023-10-24 16:52
Tiim shvv vnenii ortoi
keyboard_arrow_up