Аваргын “Аварга“ дээд сургууль чансаагаараа СҮҮЛ мушгилаа

2023 оны 10 сарын 17

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр Монгол Улсад урьдчилсан байдлаар эрэмбээрээ шилдэг 10-т орж буй Их сургуулиудыг танилцууллаа. 

Тухайлбал, эрхний аравт МУИС, АҮУҮИС, ШУТИС, МУБИС, ХААИС,Монгол Германы хамтарсан Ашигт малтмал,технологийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургууль, СУИС тус тус багтсан байна.

Харин  "Аварга" дээд сургууль чансаагаараа нийт 61 сургуулиас 56-д жагсаж, сүүл мушгилаа.

Тус сургууль 1998 онд байгуулагдсан бөгөөд УИХ-ын гишүүн, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Б.Тэрбишдагва нар үүсгэн байгуулж байсан. Одоо тэд ТУЗ-ийн гишүүдээр ажилладаг юм.

Тус сургууль сургалтын чанараар 30 хувь, эрдэм шинжилгээний ажлаар 0 хувь, гадаад харилцаагаар 4 хувь, орчин үйлчилгээгээр 43 хувь гээд нийт үнэлгээгээр 21.3 хувьтай үнэлэгдэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651871
3 эможи

Зочин
2023-10-18 02:09
Ээээээ тоогүй
Зочин
2023-10-17 20:55
Боловсролын байгууллагын нэр терд эрээ цээргуй халдсан энэ улс терийн бохир тоглоомоо зогсоогоочээ!!! Еронхий Сайд аа!!! Улсын сургуулиуд нь дампуу, Оюунхорол нарын сургууль бодит байдал дээр ямар арчаагуйг салбарыхан бугд мэднэ!!!
keyboard_arrow_up