“Монголын хамгийн том“ гэгдсэн МҮИС чансаагаараа СҮҮЛ мушгилаа
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2023.10.17/ их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг анх удаа зарлалаа.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургууль бий.
Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр Монгол Улсад урьдчилсан байдлаар эрэмбээрээ шилдэг 10-т орж буй Их сургуулиудыг танилцууллаа.
Тухайлбал, эрхний аравт МУИС, АҮУҮИС, ШУТИС, МУБИС, ХААИС,Монгол Германы хамтарсан Ашигт малтмал,технологийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургууль, СУИС тус тус багтсан байна.
Харин "Монголын хамгийн том" гэгдсэн МҮИС их сургуулиудын эрэмбээр сүүл мушгижээ. Өөрөөр хэлбэл, МҮИС-ийн маркетинг нь бодит сургалтын чанараасаа хэр хол зөрснийг та энэ судалгаанаас харж болох аж.
Тодруулбал, агсаалтын хамгийн сүүлд МҮИС, Хятад-Монголын хамтарсан олон улсын дээд сургууль, Чингис хаан дээд сургууль эрэмбэлэгдсэн байна.
Түүнчлэн эдгээр сургуулиудад үйл ажиллагаа сайжруулах хугацаатай үүрэг өгөх аж.
Монголын топ 10 их сургууль: