Л.Энх-амгалан сайд аа! ЕБС-ийн сурагчдын судалгаанд “Нийгмийн гарал” гэх асуулга байх юм? Хэнд, юунд хэрэгтэй вэ?
2023 оны 9 сарын 14
Иргэн өөрийн цахим хуудаснаа "ЕБС-ийн сурагчдын эцэг эхэд хаягласан судалгаанд “Нийгмийн гарал” гэх асуулга байх юм.
Хэнд, юунд хэрэгтэй байдаг юм бол? хэлж өгч туслаач?
Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т: "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэж товч бөгөөд тодорхой заасан байдаг.
Энэ асуулт биднийг социализм, коммунизмаасаа бүрэн салаагүй гэдгийг харуулж байна. Хэрвээ нийгмийн гарал муу бол яаж хандахаа шийдэх юм уу? Л.Энх-амгалан сайд аа" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650813
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс