БНСУ-ын Шинхан их сургуульдаа суралцахаар 20 оюутан Солонгос улсыг зорилоо
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ гэж Их зохиолч Д.Нацагдорж хэлсэн байдагчлан өнөөдөр Булган аймгийн 20 оюутан БНСУ-д суралцахаар явж байна.
Булган аймаг, БНСУ-ын Кёнги аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Шинхан их сургууль”-д 20 оюутнаа сургахаар Улаанбаатар-Инчон чиглэлд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ оюутнуудын хамтаар нислээ.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны "Шинэ хөгжлийн зам" үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ийнхүү гуравдагч улс руу Булган аймгийн оюутнууд суралцахаар явж байгаа юм.
Булган аймгийн оюутнууд Белорусь улс, ОХУ, БНСУ-д 100 хувь тэтгэлэгээр суралцаж эхэлсэний үргэлжлэл болж ,16 сум нэг тосгоноос шалгарсан оюутнууд ийнхүү их эрдэм өвөрлөхөөр хүлгийн жолоо заллаа.
Булган аймгийн хувьд БНСУ-ын Шинхан их сургуульд жил бүр 20 оюутанг сургахаар явуулах бөгөөд оюутнууд эхний жилдээ Солонгос хэлний бэлтгэлдээ сураад үргэлжлүүлэн өөр өөрсдийн сонгосон мэргэжлээрээ суралцах юм.