Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль хэзээ хууль ёсны захиралтай болох вэ

2023 оны 8 сарын 22

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Танаа

Монгол-Оросын хамтарсан сургууль- Монгол улсын тэргүүний сургуулиар 3 удаа шалгарсан, ОХУ-ын Төрийн ДУМ- аас чанартай боловсрол олгодог байгууллагад олгодог шагналтай, Монгол улсад сургалтын чанараар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг сургууль юм. Бид ийм сургуульд үр хүүхдээ сургаж байгаадаа сэтгэл хангалуун байсаар ирэв.

Гэтэл сургуулийн удирдлага Таны шийдвэрээр солигдож, Эрдэнэтийн хууль бус луйврийн хувьчлалд оролцсон гэж шүүхээр гэм буруутайд тооцогдож ял эдэлж байгаад дээд шүүхийн зарим шүүгчийн эрх мэдлээ урвуулсан, шударга бус, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрээр хэргийг дахин мөрдөн байцаалтад шилжүүлж, одоо дахин шүүхээр гэм буруугаа шүүлгэх гэж байгаа, сургууль, сурган хүмүүжүүлэх ухаан, хүүхдийн сэтгэл зүй зэргээс даан ч хол, мэргэжлийн бус, бас дээр нь чин сэтгэл дутуу улс төрч маягийн хүнийг Ковидын үеийн хуулиар томилж, одоо 5-Ш ажиллагааны дагуу чөлөөлөгдөх ёстой хүнийг Та Чөлөөлөхгүй байгаагаас:

  1. Сургуулийн дотоод хяналт, багш нарт тавьдаг шаардлага үндсэндээ алга боллоо. Захирал гэгдэх Болор багш нараар өөрийнгөө дэмжүүлэхийг гол бодлого болгож, тэдэнд тал засаж, найр тавьсны улмаас гадаадын багш нар хүүүхэдтэй хэрэг дээрээ ажиллахгүй болж, сургалтын чанар эрчимтэй унаж эхэллээ.
  2. Нөхцөл байдлыг шударгаар шүүмжилсэн эцэг эхийг хүүхдээр нь барьцаалан дарамталж, эцэг эхийг айдаст автуулж, өөрийн дутагдлыг нуун дарагдуулж, бүх зүйлийг болж байгаа мэтээр хууран мэхэлсээр байна.
  3. Өөрийн нь ажлын арга барил, дутагдлыг хэлсэн багш нарыг дарамталж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, олон жилийн туршлагатай багш нарыг шахаж байна. Жишээ нь, Дарима Доржиевна бол Монгол улсад байнга оршин суудаг, тус сургуульд 27 жил багш, сургалтын менежерээр ажилсан маш туршилгатай шилдэг багшийг ажлаас халж өөрөө дураар дургих нөхцөлийг бүрдүүлж, бидний хүүхдийн хувь заяагаар тоглож байгааг бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.
  4. Болор багш мэргэжлээр төгсөөгүй, багшлах эрхгүй атлаа хичээл заасан нэр зүүж (хичээлээ ч өөрөө заадагүй нарийн бичгийн дарга орж ирж хүүхдийг чимээгүй суулгадаг гэж сурагчид хэлдэг) Захирлын цалин дээрээ 7 сая төгрөг авч одоо 20 сая төгрөгийг авч байгаа нь зөв үү.
  5. Сургууль дээр байнга хийгдэх ёстой заах арга зүйн болон багш нарын сурган хүмүүжүүлэх зөвлөлгөөн бүтэн жил болоход нэг ч удаа болоогүй нь багш нарын гайхашыг төрүүлж байна. Эдгээр ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, өөрөө удирдах үүрэг сургуулийн заахиралд байх ёстой. Гэтэл тэрээр мэргэжлийн бус учраас эдгээр ажлын ач холбогдлыг огт ойлгохгүй байна. Үүний улмаас багш нарын мэргэжил, заах аргын өсөлтөд сөргөөр нөлөөлж, харилцан суралцах, алдаа оноого мэдрэх бололцоогүй болсон.
  6. Энэ мэт түүний ёс бус үйл ажиллагааг Танд тоочин бичвэл цаг, цаас хоёр ихэд гарздах учраас зогсооё. Харин ямар байсан сургууль ямар болж байгааг, өөрсдийн үр хүүхдийн ирээдүй хэрхэн сүйрэл рүү гулсаж байгааг эцэг эхчүүд бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

Ковидын хуулиар томилогдсон, одоо тэр хууль хүчингүй болсны улмаас чөлөөлөгдөх ёстой хүнийг та чөлөөлөхгүй, хууль зөрчин байгааг бид гайхаж байна. Энэ сургуулийн захирал Монголын улсын төсвийн зохих мөнгө зарцуулдаг учраас Төрийн албаны хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтаар томилогдох ёстойг Та мэдэхгүй гэж үү? Та хууль биелүүлж, тус сургуулийн захирлаар мэргэжлийн, туршилгатай, зөв хүнийг сонгон шалгаруулж томилно уу.

Мөн Болор нь цаашид энэ сургуулийн захирлаар үргэлжлүүлэн ажиллахгүй, ажиллах бололцоогүй хүн гэдгийг Та мэдэж байгаа атлаа сургуулийн ажлыг нураалгаж, бидний үр хүүхдийн эрх ашгаар тоглож байгааг бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Нураахад амархан босгоход хэцүү шүү

Хэрэв Таныг хууль биелүүлж ажиллахгүй аваас бид өөрсдийн үр хүүхдийн эрх ашгийн төлөө тэмцлийн бүх хэлбэрийг ашиглан үр хүүхдийн маань хувь заяагаар тоглож байгаа этгээдүүдтэй тэмцэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хүн үр хүүхдийнхээ төлөө юу хийж чаддагийг Таныг мэднэ гэж найдаж байна.

Монгол- Оросын хамтарсан сургуулийн эцэг эхчүүд

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
649963
1 эможи

keyboard_arrow_up