БШУЯ: Цэцэрлэгийн хуваарилалтын талаарх мэдээллийг утасны дугаараар илгээж эхэллээ

2023 оны 8 сарын 21

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэл хаагдсан байна. E-Mongolia системд бүртгүүлсэн хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн хуваарилалт хийгдэхийг БШУЯ-наас мэдээллээ.

Таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээллийг наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт илгээх юм байна.

2023 оны наймдугаар сарын 1-нээс эхэлсэн цэцэрлэгийн бүртгэлд 116,337 хүсэлт иржээ. Үүнээс 111,253 хүүхэд цэцэрлэгт хамрагдах бөгөөд 783 хүүхэд орон нутаг руу шилжих бол 2,808 хүүхэд цэцэрлэгээ солих хүсэлт ирүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649898
0 эможи

keyboard_arrow_up