Хичээлийн хэрэгсэл хэдэн төгрөгийн ҮНЭТЭЙ байна вэ
Зах, худалдааны төвүүдийг зорих хөдөлгөөний урсгал эрс нэмэгджээ. Энэ нь хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил эхэлснийг илтгэнэ. Тэр дундаа Нарантуул ОУХТ-ийг зорих урсгал энгийн үеэс их байна. Гэвч овоож, оцойтол бараа авах хүн тун ховор. Голдуу “ярьчихаач” гэсэн хүмүүс байна. Учир нь хичээлийн хэрэгслийн үнэ 20-40 хувиар өссөн тул иргэдийн тооцоолсон санхүү хүрэхгүй байгаа аж.
Тухайлбал, үнийн хувьд,
- Дэвтэрний хувьд 12-96 хуудастай нь 350-2430 төгрөг,
- Зургийн дэвтэр 2000-3500,
- Өнгийн харандаа 7000-15000,
- Усан будаг 3000-12000,
- Цаасны цавуу 1500-4500,
- Үзгэн бал 1000-4000,
- Хайч 3500-10000,
- Өнгийн цаас 2500-6000
- Үзүүрлэгч 200-1000
- Гортиг 1500-9000
- Сампин 3000-5000
- Гуаш 4500-6500 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 20 орчим хувиар өссөн дүн гэдгийг худалдаачид хэллээ.
Харин цүнхний тухайд сонголт ихтэй юм. Охидын үзэх дуртай барбитай, хөвгүүдийн баатрын зурагтай өнгө алагласан цүнхнүүд өнгө өнгөөрөө өрөөтэй харагдана. Нэгдүгээр ангийн цүнх 50-110 мянган төгрөгийн үнэтэй бол арьсан цүнхнүүдийг 150 мянган төгрөгөөр борлуулж байна.
Хамгийн том цүнхийг нь 100-150 мянган төгрөгний үнэтэй байгаа.
Хичээлийн хэрэгсэл 500-800 төгрөгөөр нэмэгдэж, нэг сурагч дунджаар 150-200 мянган төгрөгөөр бэлдэнэ
Үнийн хувьд ямар байгаа талаар худалдаачдаас тодрууллаа.
- Хүн их сэлүүхэн харагдаж байна. Худалдан авалт хэр байна вэ?
-Одоогоор хөл хөдөлгөөн эхлээгүй байна. Наймдугаар сарын сүүлээр л худалдан авалт нэмэгдэх байх даа.
-Саяхан вальютын ханш өссөн шүү дээ. Барааны үнэ дагаад өссөн үү?
- Үгүй. Ер нь үнэ ханш харьцангуй тогтвортой байна. Өмнө жилийнхээс бага зэрэг л өссөн.
Хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлийг бэлдэж яваа эцэг эхээс тодоруулага авлаа.
- Хэдэн хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэж байгаа вэ?
- За манайх дөрвөн хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг цуглуулж байна.
-Нийт хэдэн төгрөгийн төсөв зарцуулагдав?
-Ойролцоогоор 600 мянгад багтааж авч байна даа.
-Бараагаа байнга эндээс авдаг уу?
- Тийм. Нарантуул арай хямд сонголт сайтай байдаг болохоор эндээс авдаг.