Монголын Үндэсний Их сургуулийнхан 700 орчим иргэний амь насанд “САНААТАЙ ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА“
Монголын үндэсний их сургуулийн удирдлагууд хууль бусаар барилга барьж, иргэдийн аюулгүй амьдрах эрхэд ноцтойгоор халдаж байгаа талаар иргэдээс гомдол ирлээ.
Иргэдийн зүгээс "Монголын Үндэсний Их сургуулийн удирдлагууд иргэдийг амьдрах орчин, нөхцөлгүй болтол зам талбайг хааж байна. ЭХЭМҮТ-ийн урд гарцыг хаачихаад хууль бусаар газрын зөвшөөрөл гаргуулаад барилгын суурь ухчихсан. Тэгээд зам дээр барилга барина гээд байна. Хуулийн байгууллагад хандаж, зөвшөөрлийг цуцалсан ч шийдвэрийг хүчингүй болгочихдог гэсэн. Энэ асуудалтай олон жил болж байгаа ч, ухсан нүхээ буцааж булахгүйгээр барахгүй өнөөдөр барилгын ажлыг үргэлжлүүлсээр байна. Бидний зүгээс удаа дараа шаардлага тавьдаг ч хүч хүрэхгүй байна" хэмээсэн юм.
Өнгөрсөн жилийн хувьд тус сургууль барилгын ажлыг эхлүүлэхийн тулд ЭХЭМҮТ-ийн урд хаалгыг тэр чигээр нь хааж байсан бол өнөөдөр тэд барилгаа барихын тулд 12 давхар барилгатай эн зэрэгцүүлээд буюу 12 давхар орон сууцны суурийг нь ухаад өөрсдийн барилгын ажлаа хийж байна.
Тус сургуулийнханд хажууханд нь хаяа дэрлээд амьдарч буй 100 орчим өрхийн 700 орчим иргэний амь нас тэдэнд огт хамаагүй юм байх.