БШУЯ: Есдүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд хяналт, ШАЛГАЛТ ХИЙНЭ
Сүүлийн үед сургалт эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, нэгдэж нийлсэн их, дээд сургуулиуд бие даан элсэлт зохион байгуулж байна гэх мэдээлэл цахим орчинд тархаж буй.
Үүнтэй холбогдуулан тухайн сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд хяналт хийхэд зөрчил илрээгүй болно.
Энэ оны 9 дүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд салбарын хяналт, шалгалт хийнэ. Олон улсын хэмжээнд их сургуулийн эрэмбэ тогтоодог Times Higher Education (THE) байгууллагатай хамтран Монгол Улсын нийт их, дээд сургуулийн эрэмбэ чансаа тогтоох ажил үргэлжилж байна. 9 дүгээр сард их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг олон нийтэд мэдээлнэ. Дээд боловсролын тухай хуулиар 2 жил тутам их сургуулийн эрэмбэ чансааг тогтоон олон нийтэд ил тод мэдээлж байна.