Л.Ганбат: ЭЕШ өгөхөөр 34,432 хүн бүртгүүлсний ихэнх нь буюу 23 мянга гаруй нь Математикийн хичээлийг сонгосон

2023 оны 6 сарын 15

Arslan.mn

Өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс 2023 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтын талаар мэдээллээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "Энэ жилийн ЭЕШ-д нийт 34432 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлсэн. Үүний 30 мянга орчим нь энэ онд 12 дугаар ангиа төгссөн сурагчид байгаа юм. Шалгуулагчдын дийлэнх нь математик, нийгэм судлал, Англи хэлний хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Шалгалтыг 47 байрны 3788 зааланд авна. Өнгөрсөн жилээс эхлэн ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Энэ жилийн тухайд тус шалгалтыг зургаа болон арванхоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор их дээд сургуулиудын нэмэлт элсэлтийг өвөл хийх зохицуулалт хийгдсэн.

Мөн 2022 оноос эхлэн ЭЕШ-ын дүн оноог Блокчейн системд шилжүүлсэн бөгөөд тус системд бүртгэгдсэн оноог хөндлөнгөөс засаж, өөрчлөх ямар ч боломжгүй гэдгээрээ онцлог. Элсэлтийн Ерөнхий шалгалтын үр дүнг өнгөрсөн жилээс эхлүүлэн BI системд байршуулдаг болсон. Ингэснээр багш, сурагч, сургуулийн захиргаа өөрсдийн шалгалтын үр дүнд анализ хийх бүрэн боломжтой. Нөгөө талаас олон улсын дүн оноог ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэх болсоор хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 2022 онд улсын хэмжээнд 1000 орчим элсэгчдээс оноогоо дүйцүүлэх хүсэлт ирж байсан бол энэ жилийн тухайд нэмэгдэж, 4000 болсон.

Арванхоёрдугаар сард ЭЕШ өгөх шалгуулагчдаас арваннэгдүгээр сард монгол хэл, бичгийн шалгалт авна. Дээрх батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.6 жилийн хугацаанд хүчинтэй" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648151
0 эможи

keyboard_arrow_up