Энэ жилийн БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН шалгаруулалтад дахин “НО“ орсон уу...
2023 оны 6 сарын 13
Өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа болон гадаадад оюутан суралцуулах зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын хяналт шалгалт үргэлжилж байна. Тийм учраас дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүн мэдээг зарлах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна." гэх мэдээллийг тавьсан.
Тэгвэл тус тайлбарын дор БЗС-ийн асуудлаар шүгэл үлээсэн О.Сийлэгмаа "Өнгөрсөн 7 хоногт шалгаруулчихсан, өнөөдөр зөвхөн нэгтгэсэн дүнг зарлах байсан бус уу? Тэгэхээр энэ удаагийн шалгаруулалт дахиад НОтой болсон уу... Дашзэгвийн Амарбаясгалан АТГ, ЭЦГ энэ удаагийн шалгаруулалтыг зогсоо гэсэн биш биз дээ?" хэмээн бичжээ.
Харин тус асуултад БШУЯ-аас хариулт өгөөгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
648044
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс