Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадад хамгийн өндөр оноог БНХАУ-ын сурагч авлаа

2023 оны 5 сарын 28

Arslan.mn

Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө.

Өчигдөр олимпиадын нэгдсэн дүн мэдээ гарч, оролцогч орны ахлагч нар санал нэгтэйгээр баталсан юм. Ингээд өнөөдөр шагнал гардуулах ёслол болов.

  • 23 дахь удаагийн олимпиадын үр дүнгээр
  • Тусгай байрын болзол хангасан 34 сурагч
  • Хүрэл медалийн болзол хангасан 23 сурагч
  • Мөнгөн медалийн болзол хангасан 17 сурагч
  • Алтан медалийн болзол хангасан 33 сурагч тодорч зохион байгуулагчдаас шагналаа гардлаа.

Arslan.mn

Олимпиадын уламжлалын дагуу онолын болон туршилтын бодлогын ялагчийг тодруулдаг. Мөн энэ олимпиадын үнэмлэхгүй аваргыг нэрлэдэг байна.

  • Онолын бодлогын ялагчаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао
  • Туршилтын бодлогын ялагчаар ОХУ-ын сурагч Игор Потапов
  • Үнэмлэхүй аваргаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао шалгарсан юм.

Азийн Физикийн олимпиадаас Хятад, Оросын багийн бүх сурагч алтан медаль хүртсэн бол хамгийн өндөр буюу 33.5 оноог мөн Хятадын сурагч авсан байна. Зохион байгуулагч орон болох Монголын багаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртлээ. Манай улсын тухайд 14 жилийн дараа дахин хүрэл медаль хүртэж байгаа юм.

Олимпиадын хаалтын ажиллагааны үеэр 24 дэх удаагийн олимпиадыг зохион байгуулах орноор Малайз улсыг нэрлэж шилжин явах тугийг хүлээлгэж өглөө.

Олимпиад гэдэг нэг талаар эрэмбэ чансааг тодорхойлох зорилготой ч нөгөө талдаа харилцан туршлага солилцох, ойртож нөхөрлөх, хамтарч урагшлах том боломж юм. Ази тивийн шилдэг сурагчдадаа амжилт хүсье. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
647537
12 эможи

keyboard_arrow_up