САЙХАН МЭДЭЭ: Сурагч Л.Дөлгөөн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртлээ

2023 оны 5 сарын 28

Arslan.mn

23 дахь удаагийн Азийн Физик ийн олимпиадын дүн гарч хамгийн өндөр буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авсан бөгөөд нийт багийн дүнгээр Хятад, ОХУ-ын сурагчид алтан медалийн болзол хангасан байна. Харин манай улсын тамирчин 11-р сургуулийн сурагч уг олимпиадаас хүрэл медалийн болзолыг хангасан билээ.

Тэгвэл өнөөдөр Азийн Физик ийн олимпиадад амжилт гаргасан баг тамирчдад медалийг нь гардуулан өглөө. Тодруулбал Монгол Улсын тамирчин, Нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалиа гардан авлаа.

Олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн. Нийт 50 онооны таван бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар ямар ч сөрөг саналгүйгээр дэмжсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647531
5 эможи

keyboard_arrow_up