Монгол Улс шатрын сурагчдын хоёр ДЭЛХИЙН АВАРГАТАЙ боллоо
Грек улсын Родес хотноо өсвөрийн шатарчдын ДАШТ зохион байгуулагдаж буй. Тус тэмцээнд дэлхийн 53 орны 519 тамирчин долоон насны 14 ангилалд бүтээлч сэтгэлгээ, оюун ухаан, ур чадвараа сорьсон билээ.
Монгол Улсын багийн ахлагчийн үүргийг Олон улсын шатрын холбооны шүүгч Э.Номин гүйцэтгэсэн бол 5 дасгалжуулагч тамирчдаа бэлтгэж ажиллажээ. Мөн Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар ч Родест хүрэлцэн очжээ.
Тэмцээний дүнгээр манай тамирчид 6 медаль хүртэж, Ц.Гэрэлт-Оюу, Б.Буянхишиг нар Дэлхийн аварга болсон байна.
Тэмцээний дүн:
7 НАСНЫ ОХИД:
-Ц.Гэрэлт-Оюу-Алтан медаль, цом /Их мастер академи/,
11 НАСНЫ ОХИД:
-Б.Буянхишиг-Алтан медаль, цом /Стейниц академи/,
9 НАСНЫ ОХИД;
-И.Цэлмүүн-Мөнгөн медаль /Босоо ноён клуб/,
13 НАСНЫ ОХИД:
-Г.Урангоо- Мөнгөн медаль /Мончесс академи/,
13 НАСНЫ ХӨВГҮҮД:
-Г.Тэнгүүндалай-Мөнгөн медаль /Босоо ноён клуб/,
13 НАСНЫ ОХИД:
-Н.Содгэрэлт-Хүрэл медаль /Гэгээн арвай клуб/,