Гэрээний үүргээ биелүүлээгүй 10 мянган хүүхдийн диплом байна

2023 оны 4 сарын 07

Arslan.mn

БШУЯ-наас Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан“ Боловсролын зээлийн сангаар гадаадад, дотоодод сурсан оюутнуудын зээл төлөлтийн асуудалд ялгаа их гарсан байна. Үүнийг ижил тэгш тэгш болгоно. Гэрээний үүргээ биелүүлэгүйн улмаас манайд 10 мянган хүүхдийн диплом хадгалагдаж байгаа. Түүнчлэн боловсролын зээлийн санд хохирол учруулсан дотооддоо суралцсан хүүхдүүдийн мэдээлэл Монголбанкны зээлдэгчийн санд байдаг. Харин гадаадад суралцсан зээлдэгчдийн мэдээлэл Монголбанканд байдаггүй. Энэ асуудлыг судалж зээл авч гадаадад суралцсан бүх хүүхдийн мэдээллийг Монголбанканд бүртгүүлэх ажлыг ээлж ,дараатай хийж цэгцэлнэ. БЗС-ийн зээлийг улс төрд нөлөө бүхий эсвэл мэдээлэл ойр байсан хүмүүс авдаг гэх хардлага бий. Тэгвэл Монгол Улсын оролцдоггүй сонгон шалгаруулалтай тэтгэлэг байдаг. Тухайлбал тус улсын Засгийн газар оюутнаа сонгон шалгаруулж авдаг. Харин манай улсын хувьд гэрээний дагуу амьдрах зардлыг олгодог. 

 Үүнд:

  • Японы Засгийн газрын тэтгэлэг
  • Австралийн Засгийн газрын тэтгэлэг
  • БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг
  • ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг
  • БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэг
  • БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэг 
  • Чехийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр. Эдгээрийн сонгон шалгаруулалтад манай улсын оролцоо байхгүй.

Харин хамтарч сонгон шалгаруулалт хийдэг дараах улсын тэтгэлэг байна. Энд гаднын нөлөө орох эрсдэлтэй бий. Тухайлбал, АНУ-ын фулбрайтын тэтгэлэг, ИБУИНХУ-ын чевнингийн тэтгэлэг, Унгарын тэтгэлэг, Польш улсын тэтгэлэг, Вьетнам улсын тэтгэлэг багтана. Ийнхүү цаашдаа зээлийн сантай холбоотой хардлага сэрдлэгт цэг тавих болно. Миний зүгээс зээлийн сантай холбоотой ямар нэгэн асуудал дээр хариуцлага хүлээхэд бэлэн байна. Түүнчлэн энэхүү асуудалтай холбоотойгоор сүүлийн үед оюутны зээлийн сангийн дарга Д.Гардитай холбоотой ташаа мэдээлэл гарсан. Түүнийг тушаал гаргаад өөрийгөө зээлээс чөлөөлсөн гэж нэр төрд нь халдсан байсан. Ийм асуудал байх боломжгүй зээлийг зөвхөн сайдын тушаалаар чөлөөлдөг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645975
0 эможи

keyboard_arrow_up