Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь ирэх даваа гарагт гарна
							 2023 оны 4 сарын 06						
						
					
Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарийг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-наас www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-гаас хэвлэж авах боломжтойг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс мэдээллээ.
Ингэхдээ шалгуулагч бүртгэлийн дугаар болон нууц үг ашиглан хувиараа авах аж.
2023 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна.
Энэхүү шалгалтад 2023 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой билээ.

 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								645948
								
								
							0 эможи
						Зочин 
2023-04-06 22:36
Монгол хэлний шалгалт гэх, юун бичиг!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр