МУИС-ийн шаардлагыг үндэслэлтэй хэмээн үзэж, МҮИС-ийг шүүхийн шийдвэрээр ялав
Монгол улсын их сургууль болон Монголын үндэсний их сургуулийн маргаан олон жил үргэлжилж буй.
МУИС-ийнхан нэрээ алдсанаасаа хойш энэ байдлыг залруулахаар ШӨХТГ, УБЕГ, Оюуны өмчийн газар, бас шүүхэд хандаж иржээ. Тухайлбал, МҮИС-ийг МУИС-тай андуурагдахуйц төөрөгдөл үүсч, хэрэглэгчид хохирч байгааг арилгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Тус газраас “...МУИС-ийн шаардлага үндэслэлтэй” хэмээгээд хүлээн авсан.
Тодруулбал, 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар “Монголын Үндэсний Их Сургууль” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын даргад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны араванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 221/МА2022/0792 дугаар магадлалтай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж тус маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ.
Эдгээр сургуулиудын нэр англи бичиглэлээрээ адилхан бичигддэг учир хүмүүс андуурах, буруу ташаа мэдээлэл авах зэрэг байдлууд ихээхэн үүсдэг. Иймд МУИС-ийн зүгээс шүүхэд хэд хэдэн удаагийн хүсэлт, гомдол гаргасан ч эцэслэгдэхгүй хэвээр байсан юм.