БШУЯ: Цагаан сараар сурагчид 9 хоног АМАРНА

2023 оны 2 сарын 14

Arslan.mn

Монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэлээ.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх 7 хоног буюу 02 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд амарна. 2 дугаар сарын 20-ны өдрийн хичээлийг энэ бямба гарагт буюу 18-ны өдөр нөхөж орно. Харин 2 дугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг дараагийн 7 хоногийнх нь бямба гараг буюу 3 дугаар сарын 04-ний өдөрт шилжүүлж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их, дээд сургуулиуд энэ сарын 20, 24-ний хоёр өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулна. Дадлагын буюу лабораторийн хичээлийг 3 дугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэлээ.

Энэ талаар Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир "Монгол Улс тархай, бутархай байршилтай. Сум багийн төвд олон сургууль бий. Тэдгээр сургуульд ихэвчлэн малчдын хүүхдүүд суралцдаг. Тиймээс хүүхдүүд гэртээ ирж, очихтой холбоотой хүндрэл үүсдэг. Түүнчлэн 15 аймгийн 85 сум зудтай байна. Тиймээс нэг өдрийн хичээлээс болж хүүхэд эрсдэлд орохоос хамгаалах нь зүй. Мөн уламжлалт сар шинийн баяр учир тодорхой зохицуулалт хийх чиглэл гарч байгаа. Тиймээс өнөөдөр сайдын тушаал албажаад, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл өгөх тушаал албажна" гэлээ. 

Хичээлийн хуваарийг шилжүүлснээр сурагчид нийт есөн хоног амрах бөгөөд битүүний хичээлийг энэ долоо хоногийн бямба гарагт нөхнө. Харин шинийн дөрөвний хичээлийг гуравдугаар сарын 4-ний бямба гарагт нөхөх аж.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644793
0 эможи

keyboard_arrow_up