ШУУРХАЙ: ЕБС-ийн битүүний хичээлийг энэ Бямба гарагт, шинийн 4-ний хичээлийг дараагийн Бямба гарагт оруулах чиглэл гарчээ
2023 оны 2 сарын 14
Нийтээр тэмдэглэх баярын амралтын хуваарийн дагуу энэ жил цагаан сараар хоёрдугаар сарын 21-23-ны хооронд амарна. Гэхдээ иргэд шинийн дөрөвний Баасан гаригийг амралтын өдөр болгож өөр өдөр шилжүүлж тооцохыг хүсч байгаа билээ.
Тэгвэл Сар шинийн баяртай холбогдуулан хичээл, сургуулийн зохион байгуулалтад өөрчлөх оруулах асуудлыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр хэлэлцжээ.
Тухайлбал,
- Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны Даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн Бямба гарагт шилжүүлэх,
- Шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн Бямба гарагт шилжүүлэх боломжийг тухайн орон нутгийн засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа гэв.
Гэхдээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах чиглэл өгөх тушаал өнөөдөр албажна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
644784
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс