МУИС, ШУТИС битүүн, шинийн 4-нд цахимаар хичээллэнэ
2023 оны 2 сарын 14
Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр ирэх долоо хоногт тохионо.
Битүүн Даваа гарагт, шинийн 4-н нь Баасан гарагт таарч байгаа юм. Иймд зарим сургууль тухайн өдрүүдийн хичээлийг өөр өдөр шилжүүлэх, эсвэл цахимаар хичээллэх зэргээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Сургууль(МУИС) болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль(ШУТИС)-ийн захиргаанаас хоёрдугаар сарын 20, 24-ний өдрийн хичээлийг цахим хэлбэрээр орохоор шийдвэрлэснээ өнөөдөр мэдэгдэв.
Түүнчлэн МУИС дээрх өдрүүдийн лабораторийн хичээлийг дараагийн долоо хоногийнх нь амралтын өдөр нөхөх бол ШУТИС агуулгаар нь хэрхэн нөхөх төлөвлөгөө гаргахыг харьяа сургуулиуддаа үүрэг болгосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
644783
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс