БШУЯ: Шинийн 4-ний хичээлийг өөр өдөр шилжүүлэх санал гаргаагүй

2023 оны 2 сарын 04

Arslan.mn

Цагаан сарын баяр хоёрдугаар сарын 21-23 -ны өдөр буюу 3 өдөр үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 21-23-ны өдөр сар шинийн нэгэн, хоёрон, гурван таарч байна. 

Харин шинийн дөрвөн буюу Баасан гараг /2023.02.24/  ажил, сургууль эхлэх өдөрт таарч байгаа бөгөөд тус өдрийг хичээлийг өөр өдөрт шилжүүлж магадгүй гэх мэдээлэл байсан.

Энэ талаар БШУЯ-наас өгсөн мэдээллээр “Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа. Энэ нэгдүгээр сарын 30-наас хичээл орсон. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл найман долоо хоног үргэлжилнэ.

Цагаан сарын өдрүүдэд таарах ажлын өдрийн хичээлийг өөр өдөр болгох санал яамнаас гаргаагүй" гэлээ.

Улсын хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад 750 мянган хүүхэд суралцаж байна. Тэдний 78 мянга гаруй нь нэгдүгээр ангид элсэн орсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
9
644539
20 эможи

Зочин
2023-02-06 22:36
4 өдрийг шилжүүлсэн нь дээрээХичээлдээ цөөнхөн л хүүхэд очих байх ялангуяа хөдөө
Аюуш
2023-02-06 19:31
2-р сарын 20-н, 24-ний хичээл сургууль, албан ажлуудыг зохицуулалт хийж, 3-р сарын 4-5-нд болгох хэрэгтэй. Нэг мөр ингэхгүй бол 20-н 24-ний ажлыг хүн бүр гурилдана. Хаарийн өдрүүдийг тэгж самарч байхаар зохицуулсан нь хамаагүй дээр
Аюуш
2023-02-06 19:23
2-ын хооронд дэмий байдаг юмаа, мэдээжийн зүйл учраас ганц өдрөө зохицуулах хэрэгтэй ш дээ. Багш сурагчид аль аль нь нэг л тогтвор муутай хичээлээ гурилдах гээд байдаг. Энэ их ханиад томуутай үед зохицуулж нэг мөр баярлуулах хэрэгтэй.
Зочин
2023-02-04 16:04
Нэг л их сунжирсан амралтаа болимаар юмаа. 4 ндөө ажил хичээлдээ орох хэргэтэй ш дээ
keyboard_arrow_up