Сурагчдаасаа “Iphone-14 pro max” нэхсэн V-р сургуулийн багшийг АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

2022 оны 10 сарын 25

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Ерөнхий боловсролын V сургуулийн 11 дүгээр ангийн багш П нь хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй амралтад авч яван архи өгдөг, электрон тамхи татаж байхад шаардлага тавьж зогсоодоггүй, баяр бүрээр хүүхдүүдээ дарамталж бэлэг авхуулдаг одоо “Iphone-14 pro max” авахуулна гэж уурлаж буй гэх мэдээ гараад байсан юм.

Тодруулбал, тус багш нь өмнө нь Iphone 10 гэх утас авахуулсан бөгөөд одоо "Iphone 14 prо max авахуулна. Өрөнд оров оо" зэргээр сурагчид руугаа чат бичиж дарамталсан байдаг. Тэгвэл Нийслэлийн боловсролын газраас тус багш П-г шалгаад ажлаас нь чөлөөлөх чиглэлийг тус сургуулийн удирдлагуудад өгчээ. Мөн П багшийн хувьд өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг удирдлагын зүгээр хүлээн авч шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
641751
1 эможи

Зочин
2022-10-25 23:44
5 р сургуулиин багш нар эцэг эхиин зөвлөл нэртэй юмнуудтай мөнгө татдаг зөв иим юмнууд хүүхдүүдэд буруу үлгэр болдог 5 Р сургуулиин хан ичмээр юмаа түмпэн шанагаа захьдаг даварсан багш нар
Иргэн
2022-10-25 22:16
Яана даа, ирээдүй хойчийг маань хүмүүжүүлж, сурган хүмүүжүүлэх багш хүн ийм байхаар яана даа!!!
шударга ёс
2022-10-25 16:35
зөв шийдвэр болж
keyboard_arrow_up